ОУХМ М.Лхагвагэрэл ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

ОУХМ М.Лхагвагэрэл ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл Белградын дэвжээнд хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгараад байсан.

Тэгвэл тэрээр ДАШТ-ний алтан медалын төлөөх барилдаанаа өнгөрсөн шөнө /2022.09.16-17/ Турк улсын олимп, дэлхийн аварга Таха Ахгультай хийж мөнгөн медаль хүртжээ. Энэ талаар түүний дасгалжуулагч багш Э.Баттулга өөрийн твиттер хуудастаа, “Биднийг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Удахгүй аварга болно” хэмээжээ.