Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Мөнхзул түрүүлж хошой аварга боллоо

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Мөнхзул түрүүлж хошой аварга боллоо

Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-ны өдрүүдэд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй.

Тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,"Гэгээн арвай" клуб, Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч түрүүлж,  дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээллээ.

Сануулахад, 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж дэлхийн аварга болсон билээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө