ФОТО: "Чүү Sport's Festival"-ын нээлтэд БНСУ-ын тамирчин Hwang Chul Soon, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар оролцжээ

ФОТО: "Чүү Sport's Festival"-ын нээлтэд БНСУ-ын тамирчин Hwang Chul Soon, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар оролцжээ

"Амжилтын төлөө хамтдаа" уриан дор олон нийтэд спортын ач тус эрүүл зөв хооллолтын талаар сурталчлан таниулах зорилготой Чүү Sport's Festival эхний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Фестивалд Солонгос улсын бодибилдингийн тамирчин Hwang Chul Soon,  Монгол улсын хөдөлмөрийн баатар, Жудо бөхийн дэлхийн аварга, Олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумьяа, Бодибилдинг фитнесийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, Олон улсын хэмжээний мастер, монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар , Чүү сангийн тэргүүн Д.Мөнхчулуун  нарын төлөөллүүд оролцож байгаа байна. Энэ үеэр манай улсын 30 гаруй спортын холбоод чуулж, үнэ төлбөргүй үзүүлбэр толилуулж байгаа юм.

БНСУ-аас 50 тамирчин, ОХУ-аас 20 орчим тамирчин хүрэлцэн ирнэ. Харин манай улсаас 200 тамирчин оролцож байна. Мөн олон улсын бодибилдингийн Chulsoon Classic-222 тэмцээн зохион байгуулж, тавын эсрэг тавын сагсчид гурвын эсрэг гурав төрлөөр өрсөлдөх аж.

Мөн хүрэлцэн очсон иргэд тэмцээнд оролцсоноор эрдэнэсийн эрэлд гарч, оноо цуглуулаад азтан болох боломжтой бөгөөд томоохон шагналуудыг бэлтгэжээ.

ФОТО: