З.Занабазар, Хятадын Wanhao ZOU-г цэвэр даралтаа ялж, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

З.Занабазар, Хятадын Wanhao ZOU-г цэвэр даралтаа ялж, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Эрэгтэй 57 кг-д зодоглосон манай бөх З.Занабазар Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдаж, цэвэр дарж хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр урьдчилсан шатанд Канадын Darthe Capellan-тай барилдаж, 5:1 оноогоор, финалд Туркийн  Мухамет Каравушийг 8:1 цэвэр ялсан юм. Мөн Австралийн якут бөх Георгий Окороковтой барилдаж, цэвэр ялснаар Хүрэл медалийн төлөө Хятадын Wanhao ZOU-той барилдаж хоёрдугаар үед цэвэр дарж, “Хилчин” клубийн бөх  З.Занабазар дэлхийн хүрэл медалийн эзэн, Өмнөговь аймгийн анхны дэлхийн медальтан боллоо. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө