Дэлхийн аварга П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх сэргэлээ

Дэлхийн аварга П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх сэргэлээ

Чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрч ДБНХ-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг түүнээс хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгож байв.

Улмаар ДБНХ-ны шийтгэлийг П.Орхон давж заалдсаныг Спортын арбитрын шүүхээс хэлэлцэж түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээхээр болсон юм. Тэгвэл П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусаж, барилдах эрх сэргэж буй талаар Алдар спортын хорооноос мэдэгдлээ.  Тэрбээр “Тэмцээнд есдүгээр сарын 17-ноос оролцож эхлэнэ ээ” гэжээ.