Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ

Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хоёр настай охиныг эсэн мэнд олжээ

Увс аймгийн Улаангом сумын наймдугаар баг, Бага нуур гэх газарт гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай хүүхдийг хайж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Түүнийг алга болсон алга болсон гэх газраас найман километрийн зайд орших "Шат гэх "газраас өнөөдөр 10:20 цагт Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн багаа талаар  цагдаагийн байгууллагаас мэдээллээ.