ШУУРХАЙ: НИТХ-ын төлөөлөгчид Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах саналаа Д.Сумъяабазарт хүргүүлжээ

ШУУРХАЙ: НИТХ-ын төлөөлөгчид Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах саналаа Д.Сумъяабазарт хүргүүлжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын төвд зургаан давхраас дээш барилга бариулахгүй гэх шийдвэрийг эсэргүүцэж, барилгын зөвшөөрөл олгосоор буй Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулахаар НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж дуусаад өнгөрсөн баасан гарагт /2022.09.16/ хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэв. НИТХ-ын төлөөлөгчдийн дээрх санал хүсэлтийг Хотын дарга Д.Сумъяабазар эцэслэх юм.