Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзулд Эрдэнэтийн залуус хамтран хоёр өрөө байр бэлэглэжээ

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзулд Эрдэнэтийн залуус хамтран хоёр өрөө байр бэлэглэжээ

Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул саяхан болсон шатрын 44 дүгээр олимпиадад түрүүлж, алтан медалийн эзэн болсон билээ. Тэгвэл алтан медаль хүртсэн Бат-Эрдэнийн Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөл болон Эрдэнэт хотын бизнес эрхлэгч залуучууд хамтран 2 өрөө байр бэлэг болгон өгчээ.