Б.Бат-Эрдэнэ: Тамирчид ёс зүй, сахилга баттай байж чадаж байна уу гэдгээс хамаарч төрөөс санхүүжилт, цалин урамшуулал олгоно

Б.Бат-Эрдэнэ: Тамирчид ёс зүй, сахилга баттай байж чадаж байна уу гэдгээс хамаарч төрөөс санхүүжилт, цалин урамшуулал олгоно

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Серби улсад болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, “Чөлөөт бөхийн тамирчид Серби улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д их амжилттай сайхан оролцож ирлээ. Энэ бол 2024 оны Парисын олимпын өнгийг тодорхойлсон тэмцээн. 2000 оноос хойш төрөөс бие тамир спортыг төрийн дэмжлэгтэй байлгах ийм бодлогыг тууштай авч хэрэгжүүлсний хүрээнд хуучин спортын салбарт зүтгэж явсан багш дасгалжуулагч нар сайн явсныг мэдэж байгаа. Сая Засгийн газар Бие тамир спортод онцгойлон ач холбогдол өгч асуудал эрхэлсэн сайд бөгөөд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороог тусад нь байгуулж оруулаад байна. Монголын төр та бидэнд өндөр хариуцлага, томоохон үүрэг хүлээлгэж байна. Бид нараас амжилт шаардахын зэрэгцээ тамирчин хүний өндөр ёс суртахууныг ёс зүй, хариуцлага сахилга батыг шаардаж байна. Тэр хэрээр нийгэмд сайны үлгэр дуурайлал манлайлал болооч гэж үүрэг даалгавар өгч байна. Засгийн газар гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ гэх зорилт дэвшүүлж байгаа. Дээр дурдсанчлан зөвхөн спортын амжилтаар шалтгаалж үнэлэхгүй. Сахилга бат, ёс зүйгээс хамаарч санхүүжилт цалин урамшуулал олгоно” гэв.