Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр боллоо.

Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, "Токио-2020" паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдсөн юм.

Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлэв хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө