Монголын дөрвөн баг PUBG Mobile-н Өмнөд Азийн лигийн финалд шалгарчээ

Монголын дөрвөн баг PUBG Mobile-н Өмнөд Азийн лигийн финалд шалгарчээ

Сүүлийн жилүүдэд Монгол Улс E-Sport-ын төрөл тэмцээнд амжилттай оролцоод буй. Тэгвэл тус төрлийн PUBG Mobile-мэргэжлийн лигийн Өмнөд Азийн Намрын лигийн тоглолтуудад манай баг тамирчид амжилттай оролцжээ.

Тодруулбал, "PUBG Mobile Pro League - South Asia Fall 2022" тэмцээнд Балба, Бангладеш, Монголын 20 баг оролцон гурван долоо хоногийн турш тоглосны эцэст 16 нь финалын шатанд шалгарсан байна. Манай Улсыг төлөөлөн нийт таван баг оролцсоноос DE Warriors, IHC ESPORTS, Mabetex Esports, Godlike Stalwart багууд финалд шалгарсан аж. Финалын тоглолтууд есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 2-ны хооронд /2022.09.30-10.02/ болох ба эхний 10 баг Өмнөд Азийн аварга шалгаруулах "PUBG Mobile Pro League - South Asia Championship Fall 2022" тэмцээнд оролцох эрхтэй болно. Тус тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.