Г.Батхүү агсны дүү П.Батчимэг: Амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ

Г.Батхүү агсны дүү П.Батчимэг: Амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү энэ оны тавдугаар сарын 17 ны өдрийн баасан гаригт 15-18 цагийн хооронд төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх хоёр давхарын “Гол гонхон”-оос унасан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Өнөөдрийн хүртэл тус хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар Цагдаагийн байгууллага тодорхой албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Харин талийгаачийн төрсөн дүү П.Батчимэг өөрийн facebook хуудастаа “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийхэн нь цөхрөнгөө барж хүлээж сууна. Ард түмэнтэйгээ нэгдэж, амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” хэмээжээ.