Хичээлдээ явахаар гарсан 23 настай оюутан охиныг ЗУРГААН хоногийн турш эрэн хайж байна

Хичээлдээ явахаар гарсан 23 настай оюутан охиныг ЗУРГААН хоногийн турш эрэн хайж байна

Өглөө эртлэн гэрээсээ хичээлдээ явахаар гарсан оюутан охин сураггүй алга болж улмаар өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагаа явуулсаар байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.  Мөн өдөр аймгийн ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 25-ны өдөр гаргажээ.   Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн  км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байгаа ч өнөөдрийг хүртэл сураггүй , ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа аж.




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө