Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэллээ

Монголын волейболын холбооны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2022.09.29/ эхэллээ. Тэмцээн Спортын төв ордон, “MG sport” зааланд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны хооронд болох юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдэд 10 баг өрсөлдөж байна. Энэ тоглолт залуучуудын ангиллын 2022 оны гурав дахь тэмцээн юм. Залуучуудын УАШТ-д “Залуу монгол”, “Хөвсгөл шинэ үе” багууд анх удаа өрсөлдөж байгаа аж.