Японы триатлоны холбооны ерөнхийлөгчийг “Олимпын алдар” одонгоор шагнав

Японы триатлоны холбооны ерөнхийлөгчийг “Олимпын алдар” одонгоор шагнав

МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар мягмар гарагт /2022.10.04/ Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Ивакиг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд Монголын триатлоны спортын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Ноён Иваки Монгол орны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, спорт холбоод хоорондын харилцааг өргөжүүлэх зорилготой ирснээ өгүүлсэн юм. Энэ үеэр триатлоны спортыг Монголд болон олон улсын хэмжээнд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ноён Мицүхидэ Ивакиг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагналаа.