Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар өнөөдөр аваргын төлөө тоглоно

Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар өнөөдөр аваргын төлөө тоглоно

Олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ С.Баттулга багшийн нэрэмжит 5 дахь удаагийн шилдэг боксчдын тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд палас ордонд амжилттай үргэлжилж байна. 

Өчигдөр /2022.10.06/ тус тэмцээний 67 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нарын хооронд халз тулаан маш ширүүн өрсөлдөөнтэй болж, эн тэнцүү тоглосны эцэст 3:2-оор Э.Цэндбаатар ялсан. Тэгвэл өнөөдөр /2022.10.07/ 67 кг жинд аваргын алтан медалийн төлөө МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Г.Баярхүүтэй тоглох ажээ.