Маргааш 12 тамирчин зориулалтын төхөөрөмжөөр “Ланд-300” маркийн автомашиныг чирэх, өргөх төрлөөр өрсөлдөнө

Маргааш 12 тамирчин зориулалтын төхөөрөмжөөр “Ланд-300” маркийн автомашиныг чирэх, өргөх төрлөөр өрсөлдөнө

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулах “Мөнххада стронгмен-2022” тэмцээн маргааш (аравдугаар сарын 9-ний 12:00-17:00 цагт) Яармаг дахь “Мөнххада Тоёота”-гийн талбайд болно.

Тэмцээн гурван төрлөөр болох бөгөөд эхлээд зориулалтын яаман дээр байрлуулсан ижил жинтэй хоёр автомашиныг гараар татах төрөл болно. Мөн “Ланд круйзер-300” автомашиныг ачсан том оврын тээврийн хэрэгслийг 30 метр зайд чирэх юм. Хамгийн хол зайд чирсэн тамирчин ялагч болно. Түүнчлэн зориулалтын өргөх төхөөрөмжөөр “Ланд круйзер-300” автомашин өргөх тэмцээн болох бөгөөд гурван төрлийн тэмцээний нийлбэрээр ялалгчийг тодруулна. Тэмцээнд 12 хүчтэй эрс бүртгүүлсэн ба ялагчийг хоёр сая, дэд байр 1.5 сая, гуравдугаар байр эзэлсэн тамирчныг нэг сая төгрөгийн “Тоёота” автомашины сэлбэг, хэрэгсэл, засвар үйлчилгээний эрх гардуулна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө