Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Энхтамир мөнгөн медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Энхтамир мөнгөн медаль хүртлээ

Бахрайны Манама хотод хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Уг тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй бөгөөд Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөжээ. Маргааш буюу аравдугаар сарын 12-нд 71 кг-ын жинд Г.Анужин, 13-нд 76 кг-д Д.Дархижав, 14-нд гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх аж.