ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер - 2022” Гран при -гээс хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер - 2022” Гран при -гээс хүрэл медаль хүртлээ

Пара таеквондогийн дэлхийн 5 удаагийн аварга, ОУХМ Г.Болор-Эрдэнэ “Манчестер - 2022” Гран при тэмцээнд амжилттай тулалдан хүрэл медаль хүртлээ.

Англи улсын Манчестер хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд олимпын таеквондогийн “Манчестер - 2022” Гран при тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд нэ сарын 20-нд пара таеквондогийн тус К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг жинд Г.Болор-Эрдэнэ ийнхүү хүрэл медалийн эзэн болжээ. Энэ удаагийн “Манчестер - 2022” Гран при тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасангийн удирдлага дор Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар хүч сорин өрсөлдсөн бол шүүгчээр олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар ажиллаж байна.

ОУХМ Г.Болор-Эрдэнэ энэ тэмцээнд ранк 3-т эрэмбэлэгдэн оролцсон бөгөөд эхний тойрогт Доминиканы тамирчныг 28:13-аар буулган авч улмаар хагас шигшээ тулаанд "Токио-2020" паралимпын наадмын хүрэл медальт Турк улсын Махмут Бозтекед ялагдан хүрэл медаль хүртсэн юм.