Их мастер А.Энхтуул шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээнийг тэргүүлжээ

Их мастер А.Энхтуул шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээнийг тэргүүлжээ

Унгар Улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн энэ сарын 13-21-ний өдрүүдэд болж өндөрлөв.

Тус тэмцээнд манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, долоон оноотойгоор тэргүүн байр эзэлжээ. Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна. Их мастер А.Энхтуулыг энэ сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг Улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.