С.Хүрэлбаатар: Монголд зээлийн хүү жилийн 24-30 хувь, олон улсад 2-3 хувь байгаа учир гадаадын банкийг оруулж ирэх хэрэгтэй

С.Хүрэлбаатар: Монголд зээлийн хүү жилийн 24-30 хувь, олон улсад 2-3 хувь байгаа учир гадаадын банкийг оруулж ирэх хэрэгтэй

Гадаадын банк оруулж ирэх эсэх талаар "Сэтгэшгүй" ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр  “Тусгаар тогтносон улсаа авч үлдэхийн тулд хүү багатай зээлийг ард түмэндээ олгох хэрэгтэй. Гадаадын банкийг Монголд оруулж ирээд зээл авч чаддаг бол БНХАУ-ын барьж байгуулж байгаа махны үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээнд очно.

Манай улсын зээлийн хүү жилийн 24-30 хувь. Олон улсын банкны зээлийн хүү 2-3 хувь байгаа. Ингээд бодохоор монголчуудыг БНХАУ, ОХУ шулж байгаа юу гэвэл үгүй. Бид өөрсдийгөө шулж байгаа.

Харин үүнээс гарах арга зам нь хүү багатай зээлийг ард түмэндээ олгодог болох юм. Ялангуяа бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд маш бага хүүтэй зээл олгомоор байна" гэлээ.