Н.Энхлэн гимнастикийн өсвөр үеийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Н.Энхлэн гимнастикийн өсвөр үеийн тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Гимнастикийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Португал улсын Лиссабон хотноо зохион байгуулагджээ. 

“Lisbon International Tournament 2022” нэртэйгээр зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Халиуны удирдлага дор Нүрзэдийн Энхлэн оролцож хүрэл медаль хүртжээ. Тэрээр тэмцээний чөлөөт болон булавтай төрөлд оролцсон байна. Монголын нийт 7 тамирчин тус тэмцээнд оролцсон бөгөөд Словени улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр хөлгийн жолоо залсан байна.