Д.Баясгалан Тайванийн мэргэжлийн багтай гэрээ байгуулж, лигийн зүгээс түүнд зориулж дүрмээ өөрчилжээ

Д.Баясгалан Тайванийн мэргэжлийн багтай гэрээ байгуулж, лигийн зүгээс түүнд зориулж дүрмээ өөрчилжээ

Тайванийн мэргэжлийн лигийн Тайчунг Санс багтай Д.Баясгалан албан ёсны гэрээгээ байгуулж баталгаажуулжээ.

Тодруулбал, Тайваний мэргэжлийн лигт 25 нас хүрч байж гэрээ байгуулах эрхтэй болдог ба Д.Баясгалан нь саяхан 25 нас хүрснээр ийнхүү гэрээ баталгаажсаныг зарласан аж. Мөн тус лиг Д. Баясгаланд зориулж дүрмээ өөрчилсөн байна. Тайваний лигт гаднын хоёр тоглогч талбай дээр гарч улирлын 30 тоглолтын 15-д нь тоглох дүрэмтэй ч Д.Баясгаланд талбай дээр минут, тоглолтын хязгааргүй тоглох эрхийг өгчээ.