БНСУ-ын волейболын лигт сонгогдсон Монгол охин Ц.Орхон эхний тоглолтоо амжилттай өндөрлүүллээ гэв

БНСУ-ын волейболын лигт сонгогдсон Монгол охин Ц.Орхон эхний тоглолтоо амжилттай өндөрлүүллээ гэв

БНСУ-ын эмэгтэйчүүдийн волейболын "V" лигийн шинэ тоглогчийн драфт өнгөрсөн есдүгээр сарын 05-ны өдөр болж /2022.09.05/ хамгийн сүүлийн үеийн клуб болох "Pepper Savings Bank” анхны сонголтоор Мокпо охидын худалдааны дунд сургуулийн Цэвээнравдангийн Орхоныг сонгож, "AI Peppers” багтаа элсүүлсэн юм. Тэрбээр Солонгос Улсын иргэншлийн шалгалтад тэнцэж албан ёсоор иргэншлээ солиулсан талаар бид өмнө мэдээлж байсан ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл 19 настай Монгол охин Солонгосын волейболын V-лигт анхны тоглолтоо амжилттай хийсэн талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, аравдугаар сарын 25-ны өдөр /2022.10.25/ БНСУ-ын Инчеон хотын Samsan World Gymnasium-д “Heungkuk Life Insurance” болон “Pepper Savings Bank” багуудын хооронд V лигийн эмэгтэйчүүдийн тоглолт болсон бөгөөд эхний тоглолтын дундуур Ц.Орхон нь сэлгээний тоглогчоор гарч ирснээр анхны тоглолтоо хийлээ. Хэдийгээр довтолгоо, хамгаалалтад оноо аваагүй ч V лигийн эхний тоглолтод оролцох нь нэр төрийн хэрэг юм. Тус тоглолтын үеэр сорилтод тэнцэж түрүүлсэн гадаад тоглогч нар өндөр хүлээлт үүсгэж байсан ч хамгийн их анхаарал татсан тоглогч бол Монголын Ц.Орхон байв. Түүнийг Солонгосын иргэншил авснаас хойш Солонгосын волейболын хойч үеийг хариуцах ирээдүйтэй тоглогч гэж үнэлдэг. Мөн ур чадварын хувьд дутмаг байгаа хэдий ч ийнхүү сэтгэл хөдөлгөм эхлэлээ тавьсан нь сайшаалтай гэж тус хэвлэлд онцолжээ.

Эх сурвалж: Sportschuson




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө