Монголын хоккейн баг Улаан-Үүд хотод болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртлээ

Монголын хоккейн баг Улаан-Үүд хотод болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртлээ

Монголын хоккейн баг Улаан-Үүд хотод болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

ОХУ-ын дорнод бүсийн "Золотая Нерпа" олон улсын тэмцээнд нийтдээ 8 багийн 200 орчим өсвөрийн тамирчид өрсөлдөж, U12 насны ангиллын АШТ-ээс Монгол Улсын "Мэргэн" хоккейн академийн "Бамбаруушууд" баг алтан медаль хүртлээ.

Тэмцээнд Монголын Бамбаруушууд баг, Эрхүү мужийн Юность, Забайкалск хотын Байкал баг, Байгалийн хязгаарын Чита хотын 1 ба 2 дугаар багууд, ОХУ, Улаан-Үүд хотын "IceBars", Буриадын Кабанск аймгийн "Сарман" баг, Эрхүү мужийн "РСШОР" хүүхдийн спортын сургуулийн багууд оролцсон байна.

Монголын хоккейн багийн хүүхдүүд маш уран гоё тоглолтуудыг үзүүлж, хурд хүч, техник, гулгалт, тэсвэр тэвчээрээ харуулж, нэг баг болон амжилттай тоглож Монгол улсынхаа төрийн дууллыг ийнхүү эгшиглүүлсэн юм. Монголын "Бамбаруушууд" баг нь нийтдээ 5 тоглолт хийснээс нэг тэнцэж, 4 хожиж, нэг ч хожигдолгүй түрүү байрын шагналыг хүртжээ.




Өнөөдөр туулай өдөр

53 минутын өмнө