Дархан-Уул аймаг стандартын шаардлага хангасан спорт заалаа сурагч, ажилчдад үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ

Дархан-Уул аймаг стандартын шаардлага хангасан спорт заалаа сурагч, ажилчдад үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ

Дархан-Уул аймаг стандартын шаардлага хангасан спорт заалыг сургуулийн багш, ажилчид болон сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах мэдэгдэл гаргажээ.  

Тухайлбал, “Хүүхэд хамгааллын жил"-ийн хүрээнд аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Орон нутгийн өмчийн газраас бүх шатны ЕБС-ийн төсвийн шууд захирагч нарт дараах албан мэдэгдлийг хүргүүлжээ. Үүнд стандартын шаардлага хангасан спорт заалыг биеийн тамирын үйл ажиллагааны чиглэлээр тухайн сургуулийн багш, ажилчид болон сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулахыг чиглэл болгожээ.

Иргэн ААНБ, хуулийн этгээдэд сургуулийн спорт заалыг ашиглуулахыг хориглох ба төлбөртэй ашиглуулсан тохиолдолд төсвийн шууд захирагчдад хариуцлага тооцохыг анхааруулсан мэдэгдэл гаргажээ.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө