Тамирчин Т.Хангал Тайланд улсын волейболын лигт тоглохоор эх орноосоо мордлоо

Тамирчин Т.Хангал Тайланд улсын волейболын лигт тоглохоор эх орноосоо мордлоо

Волейболын үндэсний дээд лигийн “Натур Мед Ноён” багийн тоглогч Т.Хангал Тайланд улсын волейболын лигт тоглохоор эх орноосоо мордлоо. Тэрбээр багийн хамтаар 2021 оны Үндэсний дээд лигийн аварга болж, “Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорч байсан чадварлаг тамирчин юм.

Тэрбээр Тайланд улсын волейболын лигт тоглохоор болсон сэтгэгдэлдээ, “Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ. Арван жилд 9 сарын 1-нд хичээл орох болгонд багш маань мөрөөдөл бичүүлж авдаг байлаа. Жил болгон мөрөөдлөө бичих цаасан дээр би гадаадад лигеонер тамирчнаар тоглоно гэж бичиж ирсэн мөрөөдөл маань биеллээ.

Миний бие Тайланд улсын волейболын лигт тоглохоор өнөөдөр эх орноосоо мордож байна. Хайртай бүхнээ орхин энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Намайг дэмжиж тусалж байдаг Монголын волейболын холбоо, Натурмед клубийн хамт олон баг тамирчид, найз нөхөд, багш нар, хамаатан садан, аx эгч, гэр бүлийнхэндээ талархаж явдгаа илэрхийлье" гэжээ.




Өнөөдөр туулай өдөр

52 минутын өмнө