“5Х5” сагсан бөмбөгийн Азийн АШТ-ийг Монголд зохион байгуулна

“5Х5” сагсан бөмбөгийн Азийн АШТ-ийг Монголд зохион байгуулна

"UG Arena" спорт цогцолборт 5Х5 сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ арваннэгдүгээр сарын 10-наас /2022.11.10/ эхэлнэ.

Тодруулбал, тус тэмцээн манай улсад анх удаа болох гэж байгаа бөгөөд Монгол, Таити, Вьетнам, Малайз, Тайландын багтай нэг хэсэгт багтжээ. 5Х5 сагсан бөмбөгийн тэмцээнийг урьтаж, өнөөдөр /2022.11.07/ "UG Arena" спорт цогцолборт Монголын шигшээ баг, лигийн шилдэг тоглогчидтой нөхөрсөг тоглолт зохион байгуулах юм.