Ш.Энхийн-Од NCAA-ын анхны тоглолтдоо багийнхаа хамгийн өндөр оноог авлаа

Ш.Энхийн-Од NCAA-ын анхны тоглолтдоо багийнхаа хамгийн өндөр оноог авлаа

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу "NCAA Basketball"-д тоглож буй Монголын анхны тамирчин Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) 2022-2023 оны улирлын нээлтийн тоглолтод Dayton Flyers багийн өмнөөс гараанд гаран тоглолоо.

Mike өнөөдөр Lindenwood Lions багийн эсрэг талбайд 29 минут тоглож 3 самбар, 5 оновчтой дамжуулалт, 14 оноо авч багаа тэргүүллээ. Dayton Flyers баг 73-46 онооны харьцаагаар анхны хожлоо авлаа.