“Ташкент-2023” ДАШТ-нд түрүүлсэн тамирчинд 200 мянган ам.доллар, удаалсанд нь 100 мянган ам.доллар амлажээ

“Ташкент-2023” ДАШТ-нд түрүүлсэн тамирчинд 200 мянган ам.доллар, удаалсанд нь 100 мянган ам.доллар амлажээ

Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 2023 оны тавдугаар сарын 1-14-ны өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотод болох юм.

Харин “Ташкент-2023” ДАШТ-ий шагналын сан нь түүхэнд байгаагүй өндөр байхаар зарлагдаад байгаа аж. Тухайлбал, тус тэмцээнд аварга болсон тамирчинд 200 мянган ам.доллар, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 100 мянган ам.доллар, хүрэл медальтнуудад 50 мянган ам.долларын шагнал амалжээ. Энэ  талаар сонирхогчдын боксын түүхэнд анх удаа ДАШТ-ий шагналын сан 5,2 сая ам.доллар боллоо гэж Олон улсын сонирхогчдын боксын холбоо /IBA/-ны тэргүүн У.Кремлев хэвлэлийн бага хурал хийлгэхдээ мэдэгдсэн байна.