Ө.Мөнхчулуун "FIBA 3x3" шүүгчийн шалгалтыг амжилттай өгч, олон улсын шүүгч болжээ

Ө.Мөнхчулуун "FIBA 3x3" шүүгчийн шалгалтыг амжилттай өгч, олон улсын шүүгч болжээ

Монгол Улсын 3x3 сагсанбөмбөгийн багийн төлөөлөгч Өлзийбаярын Мөнхчулуун FIBA 3x3 Олон улсын шүүгчийн сургалт, шалгалтыг амжилттай өгч ФИБА-гийн Олон шүүгчийн лиценз авлаа. 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Дөнгөж сая фиба 3х3-с имэйл хүлээн авлаа. Албан ёсоор 3х3 олон улсын шүүгч болсныг мэдэгдэн, баяр хүргэлээ. Энэ хүртэл их бэлдсэн, олон ч хүн басан доромжилж сэтгэлзүйн хувьд хүнд сорилт байсан. Ямартай ч зорилгодоо хүрч олон улсын шүүгч боллоо. Цаашдаа улам хичээх болно" гэжээ.