ВИДЕО: Ш.Энхийн-Од NCAA-ийн анхны тоглолтдоо оролцон 14 оноо, 5 дамжуулалт, 3 самбар авч хожил байгуулав

ВИДЕО: Ш.Энхийн-Од NCAA-ийн анхны тоглолтдоо оролцон 14 оноо, 5 дамжуулалт, 3 самбар авч хожил байгуулав

Ш.Энхийн-Од NCAA-ийн анхны тоглолтдоо оролцон 14 оноо, 5 дамжуулалт, 3 самбар авч хожил байгууллаа.

ВИДЕО: 

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу "NCAA Basketball"-д тоглож буй Монголын анхны тамирчин Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA ( National Collegiate Athletic Association)-ий нэгдүгээр дивизионд энэ улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд 2022 оны арваннэгдүгээр сарын долоон хийлээ.  

Түүний хувьд гарааны тавд гарч тоглолтын энэ үед өөрийн багаас хамгийн өндөр оноог (14) авч, 5 ашигтай дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ. Энхийн-Одын баг энэ тоглолтод Линденвүүдийн их сургуулийн багийг 73:46-аар илүүрхэн хожиж, энэ улирлын гараагаа амжилттай эхэллээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө