Ш.Энхийн-Одын "Dayton Flyers" баг NCAA-н хоёр дахь тоглолтдоо хожлоо

Ш.Энхийн-Одын "Dayton Flyers" баг NCAA-н хоёр дахь тоглолтдоо хожлоо

Ш.Энхийн-Одын баг "NCAA Basketball"-ын хоёр дахь тоглолтдоо хожлоо. 

АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу "NCAA Basketball"-д тоглож буй Монголын анхны тамирчин Ш.Энхийн-Од (Mike Sharavjamts) улирлын хоёр дахь тоглолтдоо оролцож буй. 

Түүний тоглож буй "Dayton Flyers" баг өнөөдөр /2022.11.11/ "SMU"-тэй тоглосон бөгөөд 62-74 харьцаагаар хожлоо. Ш.Энхийн-Одын хувьд 10 оноо, 1 оновчтой дамжуулалт, 4 самбар, 3 хувийн алдаа гаргаж багийнхаа хожилд чухал нөлөөг үзүүллээ.

Ийнхүү хоёр хожилтой болсон Dayton Flyers баг дараагийн тоглолтоо энэ сарын 16-д 12:00 цагаас "UNLV" багтай хийх юм.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө