Азийн аваргаас Монгол Улсын эмэгтэй боксчид таван медаль хүртлээ

Азийн аваргаас Монгол Улсын эмэгтэй боксчид таван медаль хүртлээ

Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй боксчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Манай улсаас найман эмэгтэй тамирчин оролцож таван медаль хүртсэн юм. Тухайлбал,

-60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ мөнгөн медаль

-52 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хүрэл медаль

-54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Есүгэн хүрэл медаль

-63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг хүрэл медаль

-70 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртлээ.

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө