Монголын шигшээ баг Таитигийн багтай тоглож 91:62 харьцаагаар ээлжит хожлоо авлаа

Монголын шигшээ баг Таитигийн багтай тоглож 91:62 харьцаагаар ээлжит хожлоо авлаа

Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Уг тэмцээнд Монголын шигшээ баг ээлжит хожлоо авлаа. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг Малайзын багтай баасан гараг /2022.11.11/-т эхний тоглолтоо хийж, 94:92-оор ялалт байгуулсан юм. Харин өчигдөр /2022.11.12/ хоёр дахь тоглолтоо Таитигийн багтай хийж 91:62  харьцаагаар буулган авлаа

Монголын багийн хувьд Таити, Вьетнам, Малайз, Тайландын багтай нэг хэсэгт багтсан. Одоогоор Малайзын багийг 94:92-ын харьцаагаар, Таитигийн багийг  91:62 харьцаагаар хожоод байна. Монголын Үндэсний шигшээ багийн тоглолтын хуваарь:

  • 11-р сарын 13

Монгол - Вьетнам 18:30

  • 11-р сарын 14

Монгол - Тайланд 18:30