Азийн АШТ-ий урьдчилсан шатанд сайн тоглож буй тамирчдын хоёрдугаарт Т.Санчир бичигдэж байна

Азийн АШТ-ий урьдчилсан шатанд сайн тоглож буй тамирчдын хоёрдугаарт Т.Санчир бичигдэж байна

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн(АШТ)-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна.

Тодруулбал, өчигдөр /2022.11.13/ манай улсын шигшээ баг талбайдаа Вьетнамын шигшээ багийг 88:77 харьцаагаар хожсон. Монголын шигшээ баг "D" хэсэгт хуваарилагдсан бөгөөд урьдчилсан шатанд гурав тоглохдоо гурван хожил авсан амжилтаар хоёрдугаарт бичигдэж байгаа юм.  Өнөөдөр /2022.11.14/ Монгол болон Тайландын шигшээ баг 18:30 цагт өрсөлдөнө. Багуудын аль ялсан нь хэсгээ тэргүүлэх юм.

Тэгвэл 2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны "C" болон "D" хэсгийн тоглолтуудын үеэр үзэгчдээс хамгийн сайн үнэлгээ авч буй тоглогчдыг шалгаруулахаар санал асуулга авч байгаа бөгөөд уг санал асуулгад Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир хоёрдугаарт бичигдэж байна. Та уг холбоосоор ЭНД ДАРЖ саналаа өгөх боломжтой.