Монголын шигшээ баг "Азийн аварга"-ын төлөө ирэх хоёрдугаар сард Гуам, Хонконг, Сингапурын багтай тоглоно

Монголын шигшээ баг "Азийн аварга"-ын төлөө ирэх хоёрдугаар сард Гуам, Хонконг, Сингапурын багтай тоглоно

 5x5 Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод болж, өчигдөр /2022.11.14/ болж, өндөрлөлөө. 

Тодруулбал, таван өдрийн турш үргэлжилсэн хэсгийн тоглолтууд дуусаж хэсгийн тэргүүн багууд тодорсон юм. Монголын шигшээ баг болон Тайландын шигшээ багууд хэсгийн аваргын төлөө тоглоход Тайландын шигшээ баг 109-105 харьцаагаар монголын багийг хожсон. Урьдчилсан нэгдүгээр шатны С хэсгээс Гуам 4, Хонконг 3, Сингапур 2 оноотой хоёрдугаар шатанд шалгарсан бол D хэсгээс ийнхүү Тайланд, Монгол, Малайз шалгарч байна. Харин энэ зургаан баг урьдчилсан хоёрдугаар шатанд 2023 оны хоёрдугаар сард тоглох юм.