ШУУРХАЙ: ХБ-ны чанаргүй зээлдэгч гэх “Пи си вай” ХХК-ийн удирдлага Герман руу гарсан тул интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

ШУУРХАЙ: ХБ-ны чанаргүй зээлдэгч гэх “Пи си вай” ХХК-ийн удирдлага Герман руу гарсан тул интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ

Хөгжлийн банк /ХБ/-ны чанаргүй зээлдэгч нарт холбогдох хэргийг өдгөө хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа билээ. Тухайлбал, АТГ-аас 19 зээлдэгч нарт холбогдох 89 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл чанаргүй зээлдэгч компанийн удирдлага гаднын улс орон руу оргон зайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээл авсан “Пи си вай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г нь Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/ руу оргон зайлсан байна. Иймд түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.  

Ташрамд өгүүлэхэд, “Пи си вай” ХХК нь 2018 онд 4 тэрбум төгрөгийн зээлийг “Шинэ яармаг” орон сууцны хотхоны төсөлд зориулан авсан байна.

Ингэхдээ 2,190 кг самнасан ноолуур, 7,353 кг бэлэн ноолууран утас, 13,527.20 кг самнасан ноолуур зэргийг барьцаалж байжээ. Гэсэн ч тус компани нь зээлийн эргэн төлөлтөө хийхгүй чанаргүй зээлдэгчийн ангилалд орж, зээлийн нийт үлдэгдэл нь 4.9 тэрбум төгрөг болсон байна.