Монгол Улсын төлөөлөл Godlike Stalwart баг PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гранд финалд шалгарлаа

Монгол Улсын төлөөлөл Godlike Stalwart баг PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гранд финалд шалгарлаа

Монгол Улсын төлөөлөл Godlike Stalwart баг PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гранд финалд шалгарлаа.

PUBG (PlayerUnknown's BattleGround) Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Малайзын Куала Лумпур хотод үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 48 баг гурван хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Монгол Улсын төлөөлөл Godlike Stalwart багийн багтсан "Ногоон" хэсгийн тоглолтууд пүрэв гарагт /Арваннэгдүгээр сарын 17-д/ эхэлсэн. Godlike Stalwart нийт дөрвөн өдрийн 24 тоглолтод 260 оноо цуглуулж хэсгийн 1-р байраар ДАШТ-ий гранд финалд шалгарлаа.