"UBcab" хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих зорилгоор "гэрээс нь авах, хүргэж өгөөд оруулах" үйлчилгээ нэвтрүүлжээ

"UBcab" хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих зорилгоор "гэрээс нь авах, хүргэж өгөөд оруулах" үйлчилгээ нэвтрүүлжээ

UBcab тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэдийн унаа тээврийн асуудлыг нийгмийн хариуцлагын хүрээнд энэ оныг дуустал 20 байгууллагатай хамтран даахаар болжээ.
 
Хөгжлийн ялгаатай иргэд тэр дундаа тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн том асуудлын нэг бол унаа, тээврийн асуудал. Тэд ажил хөдөлмөр эрхлэх, хичээл сургуульд явах, эмнэлэгт үзүүлэх гэх мэт гадагшаа гарах бүртээ зайлшгүй ямар нэгэн хүний тусламж авах шаардлагатай болдог.
 
Иймд энэхүү асуудлыг шийдэх зорилготой “UBCab Care” үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд UBCab дуудсанаар жолооч таныг гэрээс орж авч, хүссэн газарт тань хүргэж өгч, оруулж өгөх аж. Мөн энэ үйлчилгээнд явж буй бүх жолооч мэргэжлийн сургалтад хамрагдсан байна.



Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө