Замын хөдөлгөөний үед гар утас ашиглаж буй зөрчлийг телехяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцож байна

Замын хөдөлгөөний үед гар утас ашиглаж буй зөрчлийг телехяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцож байна

Баянхонгор аймаг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас ашиглаж буй зөрчлийг телехяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцдог болжээ.
 
Тухайлбал, тус аймаг гудамж замд байршуулсан телехяналтын камераар Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсгийн Д-д заасны дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглахыг хориглоно гэсэн заалтын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, дүрмийн дагуу оролцохыг Баянхонгор аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа
 
 
 



Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө