Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт /дагз/ алхаар цохиж гэмтээсэн хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас ОХУ-ын Буриад Улсын иргэн Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө