Монголын волейболчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Монголын волейболчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Суугаа волейболын олон улсын тэмцээн энэ сарын 18-21-нд БНСУ-ын Тэгү хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын ордонд болжээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 14 багийн 116 тамирчин өрсөлдсөн байна.

Үүнээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны баг хүрэл медаль хүртжээ.