“Бидний бахархал” төслийн үйл ажиллагаанд жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн оролцлоо

“Бидний бахархал” төслийн үйл ажиллагаанд жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Л.Энхрийлэн оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Бидний бахархал” төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн үйл ажиллагааг өнөөдөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Энэ удаагийн үйл ажиллагаанд улс, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж, Монгол түмний бахархал болсон Дэлхийн аваргын мөнгөн медальт, Грандслам, Гранпригийн аварга, Үндэсний шигшээ баг, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ОУХМ, дэслэгч Л.Энхрийлэн оролцсоноороо онцлог байлаа.

Мөн энэ үеэр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүхийн төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар лекц уншсан бөгөөд Дэлхийн дэвжээнд нэрээ цуурайтуулсан тамирчдаар дамжуулан сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.