ДАШТ-нээс гурван хүрэл медаль авсан Б.Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ

ДАШТ-нээс гурван хүрэл медаль авсан Б.Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ

Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг, ДАШТ-ий 3 хүрэл медальт Б.Шоовдорт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Тэрбээр “Лас-Вегас-2015” ДАШТ-д анх оролцсоноос хойш дөрвөн жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглож, “Будапешт-2018, “Нур-Султан-2019”, Осло-2021” ДАШТ-ээс гурван жил дараалан хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон “Mongolia Open” ОУТ-ий 3 удаагийн аварга, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведь, Сассаригийн олон улсын тэмцээний аварга юм.