Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг 4 эгнээ болгох саналыг ЕСБХБ-нд тавилаа

Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг 4 эгнээ болгох саналыг ЕСБХБ-нд тавилаа

Ирэх онд Дарханы замыг 2 урсгал 4 эгнээ болгож бүрэн ашиглалтад оруулна гэж Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдэгдсэн. Тэрбээр тус ажлыг ирэх хавар эхлүүлэх талаар Европын сэргээн босголтын хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачитай уулзах үеэрээ онцолжээ. 

Мөн Монгол улсын эдийн засгийн гол коридор болох ДАРХАН АЛТАНБУЛАГ, НАЛАЙХ-БАЯН болон УЛААНБААТАР-ЛҮН чиглэлийн авто замыг өргөтгөх чиглэлээр ЕСБХБ-тай хамтран ажиллах санал тавьжээ.