Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Маргааш /2022.11.24/ Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” тохиож байгаатай холбогдуулан автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заадаг тул автомашины хязгаарлалт маргааш үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.