"Монгол бахархлын өдөр”-ийг “Чингис хаан” одон гардуулж, Хүндэтгэлийн чуулган хуралдуулж тэмдэглэн өнгөрүүлнэ

"Монгол бахархлын өдөр”-ийг “Чингис хаан” одон гардуулж, Хүндэтгэлийн чуулган хуралдуулж тэмдэглэн өнгөрүүлнэ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр /2022.11.24/ тохиож байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болоод ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н хэмээн тогтоож, энэ өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон билээ. Тэгвэл энэ жилийн хувьд влийн тэргүүн сарын шинийн 1-ны өдөр өнөөдөр тохиож байна. Иймд "Монгол бахархлын өдөр”-ийг өнөөдөр дараах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. 

ҮҮНД: 

  • 07:30 цагт Төрийн далбааг мандуулна.
  • 08:00 цагт Төрийн тугийг цэнгүүлнэ.
  • 10:00 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болно.
  • 12:00 цагт Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.
  • 14:00 цагт “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн ”Чингис хаан” музейд болно. 
  • 17:00 цагт Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг УДЭТ-д тоглогдоно.