“FIBA Asia Cup 2025” урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтыг Монголд зохион байгуулах ЭРХЭЭ АВЧЭЭ

“FIBA Asia Cup 2025” урьдчилсан хоёрдугаар шатны тоглолтыг Монголд зохион байгуулах ЭРХЭЭ АВЧЭЭ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup 2025-Pre Qualifier-Second Round буюу 2-р шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээгээд байсан юм

Тэгвэл өчигдөр ФИБА-гаас тус тэмцээнийг 2023/2/24-26-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгдлээ. Дараагийн шатны тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг 4 баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах болно.