ВИДЕО: Хятадын “Foxconn” үйлдвэрийн ажилчдын жагсаалыг зогсоохоор цагдаа нар хүч хэрэглэн дайрч эхэлжээ

ВИДЕО: Хятадын “Foxconn” үйлдвэрийн ажилчдын жагсаалыг зогсоохоор цагдаа нар хүч хэрэглэн дайрч эхэлжээ

Хятадын Жэнжоу хот дахь iPhone-ийн томоохон үйлдвэрт үймээн дэгдэж, ажилчид нь цагдаа нартай мөргөлдөж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Эмх замбараагүй байдал үүссэн “Foxconn” үйлдвэрт өнгөрсөн сарын сүүлээр коронавирусийн халдвар илэрсний улмаас хөл хорио тогтоосон юм. 

Хорионд орсон “Foxconn” үйлдвэрийн ажилчдын тэвчээр тасарч "Тэг ковид" бодлогыг эсэргүүцэн томоохон үймээн үүсгээд байна. Энэ үеэр iPhone-ийн ажилчид “Бидний эрхийг хамгаал” хэмээн чангаар хашхирч, зарим нь хяналтын камер болон үйлдвэрийн цонхнуудыг модоор хагалжээ. 

Улмаар хөдөлгөөн хурцадмал байдалд шилжиж хамгаалалтын хувцастай олон зуун ажилтан цагдаа эсэргүүцэл үзүүлж буй иргэд руу цахилгаан буугаар гал нээж, хүч ашиглан үймээнийг дарж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсаар байна. Мөн сүүлд ирүүлсэн эх сурвалжийн мэдээллээр Хятадын томоохон жимс хүнсний ногооны компанийн ажилчид мөн хол хориотой тэмцэж эхэлжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Түүнчлэн Iphone гар утасны дэлхийн хамгийн том угсралтын үйлдвэрийнх нь үйл ажиллагаа доголдсоноос болж Apple компани iPhone 14 загваруудын нийлүүлэлт эрс багасна гэдгийг энэ сарын эхээр мэдэгдсэн юм. 

Эргэн сануулахад, Хятадын их намын "Тэг ковид" бодлогыг эсэргүүцсэн  Гуанжоу  хотын оршин суугчид хамгаалалтын хашааг эвдэж гарсан тухай бид мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Мөн иргэд цахим сүлжээнд хатуу хол хорионоос болж харамсалтайгаар амиа алдсан иргэдийн үхлийн буруутан нь "Тэг ковид" бодлого хэмээн шүүмжилж буй. Иймд эл үйл явдлуудаас үүдэж Хятад Улс "Тэг ковид" бодлогоо цуцлаж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд таамаглал дэвшүүлжээ. 

ВИДЕО: